2012-03-26
цайгаа уугаарай
Турах хүсэлтэй эмэгтэйчүүдийн гол алдаа бол өглөөний цайгаа уухгүй байх явдал юм.

Ингэснээр турахад нөлөөлнө гэвэл эндүүрэл. Учир нь өглөө амандаа юу ч хүргээгүй хүн үдийн цайны үед заавал хэтрүүлж иддэг. Энэ нь жин хасах бус нэмэгдэхэд л нөлөөлнө.

Мөн өглөөний цай уугаагүй үедээ хүн ууртай бухимдуу, толгой өвдөх зэрэг тааламжгүй шинж ажиглагддаг. Америкийн хоол судлаачдын хийсэн туршилтаар өглөөний цайгаа тогтмол уудаг хүн өглөөний цайнаас татгалздаг хүнтэй харьцуулахад өдрийн хоолондоо өөх тослог ихтэй хоол идэх дуршлыг бууруулдаг гэсэн дүгнэлтэнд хүрчээ.

Ердийн хоолны дэглэмийн үед таны бие өдөрт 1600 калори хоолыг шингээж задалж чаддаг бол дэглэм алдагдсанаар 80 калори бага илчлэгийг шатаадаг аж.

Харин өглөөний цайгаа бүтэн ууснаар та 80 калорийг бүрэн шатаах юм. Ингэснээр 15 сарын дараа нийтдээ 35 мянган калори буюу таван кг жин хасах болно.
Бичсэн: altaa55 | цаг: 13:54 |
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих


Энэ бичлэг нийт 55 удаа уншигдсан.



:-)
 
xaax