2012-03-24
зөв хооллох
Зөв хооллох нь ахимаг насны хүмүүст ч залуу хэвээр байхад тусалдаг байна. Нас ахиж буй хүмүүст эрүүл мэндээ хамгаалахын тулд бага хэмжээний хоол хүнс, их хэмжээний шимт бодис хэрэгтэй. Эрүүл мэндээ ариглахад зөв хооллох нь зайлшгүй чухал юм. Британийн “'The Daily Mirror'' сонин зөв хооллохыг хүсэгчдэд зориулж хамгийн ашигтай 10 бүтээгдэхүүний жагсаалтыг нийтэлжээ. Бор будаа Нүүрс ус таргалуулдаг гэж нийтээр үздэг учраас олон хүн түүнээс зайлсхийдэг. Гэхдээ нүүрс ус нь энергийн түвшинг хадгалахад маш чухал ажээ. Бор будаа, талх, хүүхдийн будаа хэрэглэхээ мартуузай. Эдгээр хүнс холестерины хэмжээг бууруулж, зүрх, судасны өвчин, шулуун гэдэсний хавдар, цөсний чулуу, чихрийн шижин, хэт таргалалт зэргээр өвчлөх эрсдэлийг багасгадаг бөгөөд нас ахихын хэрээр улам мууддаг хоол боловсруулах эрхтэнд амин чухал ач холбогдолтой юм. Тахианы өндөг Тахианы өндөгний талаар хүмүүс ам муутай байх нь олонтаа боловч өндөг бол уураг, тэрчлэн нүдийг салстах өвчнөөс хамгаалдаг лютеин бодисын эх булаг билээ. Судалгаанаас үзвэл өндөг нь судас бөглөрөхөөс сэргийлж, зүрхний шигдээс, цус харвах эрсдэлийг багасгадаг байна. Саяхан хийсэн судалгааны дүнгээс үзвэл, долоо хоногт 6 өндөг идэх нь хөхний хорт хавдар тусах магадлалыг 44 хувиар бууруулдаг ажээ. Өдөрт 1-2 өндөг идвэл холестерины хэмжээг нэмэгдүүлдэггүй гэж цагаан хоол судлаачид үзэж байна.
Бичсэн: altaa55 | цаг: 19:02 | зөвөлгөө
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих


Энэ бичлэг нийт 76 удаа уншигдсан.



:-)
 
xaax