Монголчууд хүүхэд,дүү нэрээ энхрийлэн үнэрлэдэг. Энэ нь маш чухал учиртай. Дэлхий дээрхи хүмүүс үнэрийн талаар , Монголчуудын хамгийн хайртай хүмүүсээ үнэрлэхийн учрыг сонирхсоор байна. Ижил үнэртэй байвал, харилцахн үнэрээ авалцсан тохиолдолд салалт бага байх юм.
Айл айлд сайхан үнэр тогтсон байхад согтуу хүн ирэх, тамхины үнэр зэрэг нь уг байдлыг эвддэг. Монгол хүн холоос болон гаднаас ирэхдээ уяан дээрээ буун хувцсаа гарын араар гүвэх нь гаднаас авчирсан элдэв муу зүйлээ арилгаад өөрийн үнэртэй ирлээ гэсэн үг юм байна.
Орчин үед сайн чанарын үнэртэй усыг тогтмол хэрэглэвэл өөрийн гэсэн үнэр тогтоно. Эхнэр нөхөр адилхан үнэртэн хэрэглэх нь үр хүүхдүүдэд нь адил нөлөөлдөг, нэгэн сайхан үнэрийн дор маш тогтвортой амьдардаг. Олон янзын үнэртэн хэрэглэх нь маш тогтворгүй байхын илрэл болдог байна.
Монголчууд бие биеэ үнэрлэх нь ийм учиртай.
Орчин үед үнсэлцэх болжээ. 20 минут үнсэлцэх нь зүрхэнд сайн , энэ нь зарим үед ханиад томуунаас ч сэргийлэх сайн чанартай байдаг. Үнэр үнсэлт нь гэр бүл тогтвортой байхад чухал хэрэгсэл болно. Оройтоод ирэхэд ,уур оволзсон үед эвийг нь олоод үнсчих, тэр гал 80 % буурна. Ахиад үнсэхэд тайвширна.
Өглөө явахдаа үнсэлцэх сайн яваад, хамгийн сайн хамгийн чадварлаг ирээрэй гэж хэлээд гаргасан байхад орой ямарч байсан, ямарч завгүй, юу ч болж байсан ирнэ. Бие биедээ эелдэг үг байнга хэл. Хатуу үг хэлээд явуулчихвал өөртөө л зовлон хураана. Ятар нэгэн юм болоход чи маш их харамсана. Харилцан бие биедээ сайхан үг хэлж байвал л сайн.